Түүхэн замнал

2001 он:

Савхин хувцас, жижиг эдлэлийн оёдолын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 

 

2001-2004 он:

Батлан хамгаалахын  офицер ахлагч нарын савхин дүрэмт хувцасыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд савхи, савхин эдлэл хэрэглэдэг урлагийн салбарын нэр хүндтэй хүмүүс манай байгууллагаар үйлчлүүлж  байнгын хэрэглэгчтэй болсон.

 

2005 он:

“Agni Leather Collection” брэнд бүтээгдэхүүн нь өөрийн гэсэн донж маяг, хийц, эдэлгээ, чанараараа хэрэглэгчдийн талархлыг хүлээж “Хавар намар Экспо-2005” наадмын “Шилдгийн шилдэг Үндэсний үйлдвэрлэгч” шагналыг хүртэж байсан.  

 

2005-2010 он:

2010 онд ХХААХҮЯам, Мишээл Экспо группээс зохион байгуулсан Арьс ширэн бүтээгдэхүүн-2010 үзэсгэлэнд оролцож "Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч"-ээр шалгарч байсан. 

Үндсэн бүтээгдэхүүнийг дагалдуулан цүнх, бээлий зэрэг нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээрээ хэрэглэгчийн сонирхолыг татан, үйлдвэрийнхээ онцлог талыг гаргаж таниулж чадсан.

Үйлдвэрийн байраа өргөжүүлж, тоног төхөөрөмжиндөө зарим өөрчлөлт, шинэчлэлт хийснээр ажлын байр нэмэгдүүлж, бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон борлуулалтаа өсгөсөн.

 

2012 он:

МАШБҮХ, МАШҮХолбооноос зохион байгуулсан Арьс шир ноос, ноолуур-2012 үзэсгэлэнд оролцож "Шилдэг хувцас үйлдвэрлэгч"-ээр шалгарсан. 

Мөн Агни ХХК нь Монгол улсын засгийн газар Хөдөлмөрийн яамнаас “Эрүүл Аюулгүй Ажлын Байрыг Дэмжигч Байгууллага”-аар 3-р байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулж байсан. 

“Арьс шир ноос ноолууран бүтээгдэхүүн 2013” үзэсгэлэн худалдаанд шилдэг загвар, техник технологийн өвөрмөц шийдэл, арга барилаар үйлдвэрлэгдсэн “АГНИ” ХХК-ий бүтээгдэхүүн савхин хувцасны төрөлд “Шилдэг Бүтээгдэхүүн” өргөмжлөл хүртсэн. МАШҮХолбооноос"Шилдэг нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч байгууллага"-р шалгарсан.

 

2014 он:

“Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн 2014”үзэсгэлэн худалдаанд хэрэглэгчийн таашаалд нийцсэн  загвар дизайнтай бүтээгдэхүүнээр шалгарч,арьс ширний салбарын “Шилдгийн Шилдэг  Бүтээгдэхүүн” өргөмжлөл болон ГРАН ПРИ цомоор шагнагдаж байсан.

 

2016 он:

Одоо  манай байгууллага нь  зах зээлд нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, татвар, нийгмийн даатгалаа тасралтгүй төлдөг найдвартай татвар төлөгчдийн нэг болж нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн ажиллаж байна.